Монгол улс Хятадад гаргасан нүүрснийхээ хэмжээгээр Оросыг давав
Чихэнд чимэгтэй
2023-12-22
Монгол улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн сард түүхэн дээд хэмжээ буюу 7.9 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн дүн бөгөөд Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээгээрээ Оросыг ардаа орхиж, Индонезийн дараа хоёрдугаарт бичигдэж байгааг БНХАУ-ын Гаалийн газраас мэдээлэв. Тэгвэл нийлүүлсэн нийт нүүрсний дөрөвний гурав орчим нь ган хайлуулах зориулалттай сайн чанарын коксжих нүүрс байсан байна. Урд хөршид зарим уурхайн үйл ажиллагаа тасалдсан, аюулгүй байдлын хяналт шалгалтын асуудал зэргээс шалтгаалан тус улсын дотоодын нүүрсний олборлолт буурсан аж. Нүүрсний нийлүүлэлтийн өсөлт нь манай улсын хувьд экспортын хэмжээгээ 50 сая тонн хүргэх зорилтоо биелүүлж байгаа хэрэг юм. Гэвч цаг агаарын нөхцөл байдал, шатахууны хомсдол зэрэг хүчин зүйл манай нүүрсний олборлолт, тээвэрлэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 12 дугаар сард Монгол улсын нүүрсний нийлүүлэлт эрс багасах төлөвтэй байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.