images

Хөххот: Монгол дасгалжуулагчийг 10 мянган юанийн цалинтай ажилд авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-21


   БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотын шатрын клубт дасгалжуулагчийн ажлын байр зарлагджээ. Тодруулбал, монгол шатарчдыг тус клубт ирэх оны нэгдүгээр сарын 2-24 хооронд ажиллах урилгыг Монголын шатрын холбоонд ирүүлсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар, тавигдах шаардлага нь GM/WGM, IM/WIM цолтой, хамгийн багадаа нэг жил дасгалжуулагчаар ажилласан байх ёстой бөгөөд өдөрт дөрвөн цагаар 2000 хүртэлх чансаатай хүүхдүүдэд хичээл зааж 10 мянган юанийн цалин авна гэжээ. Хичээл монгол хэлээр явагдах ба долоо хоногийн хоёр хоногт нь амрах боломжтой. Түүнчлэн байр болон замын зардлыг Хөххотын шатрын клуб хариуцах бол бусад зардлыг өөрөө хариуцах ажээ. Дээрх шалгуурт нийцэж буй шатарчдын анкетыг 12 дугаар сарын 25-ны дотор [email protected] хаягаар авна. Дашрамд дурдахад, саяхан Чинхуандао хотод болсон олон улсын нээлттэй тэмцээний үеэр Өвөр Монголын шатрын холбооны тэргүүн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.