Малчдаас 100 тэрбум төгрөгөөр мах худалдаж авна
Чихэнд чимэгтэй
2023-12-21
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл тохиож, өвөлжилт хүндэрч, улмаар зудын эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан малчдаас мах худалдаж авахад 100 тэрбум төгрөг зарцуулахаа Засгийн газар мэдэгдсэн билээ. Тэгвэл УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр тус санхүүжилтийг шийдвэрлэсэн талаар олон нийтэд мэдээллээ. “УОК-ын Шуурхай штаб бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, цаг үеийн асуудлыг шийдвэрлэж байна. Шуурхай штабт бүх яам, агентлагууд, ЦУОШГ, Мал эмнэлгийн газрын төлөөлөл бий. Өнөөдрийн байдлаар 10 гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Малын тэжээл, өвсний хомсдол үүссэн. Зам цасанд дарагдаж, нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд малын тэжээл экспортлохыг 2024 оныг дуустал зогсооно. Өмнө нь 2024 оны гуравдугаар сар хүртэл экспортлохыг хориглож байсан. Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээл нийлүүлэхээр ажиллаж байна” хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдэгджээ. Малчдаас мах авах ажлыг ХХАХҮЯ хариуцан ажиллахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.