images

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 97 оюутан тэтгэлэг авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-21


   Зам, тээврийн хөгжлийн яамнаас сурлагын амжилтаараа манлайлсан 97 оюутанд тэтгэлэг олгожээ. Энэ жилээс тус тэтгэлгийг бакалаврын түвшний оюутнуудад олгож эхэлсэн бөгөөд Зам, тээврийн яамны сайд С.Бямбацогт өчигдөр тэтгэлгийн батламжийг оюутнуудад гардуулж өгсөн байна. Тус хөтөлбөрт нийт 200 оюутан материалаа ирүүлснээс сурлагын амжилт, нийгмийн идэвх, сургалтын голч дүн зэргийг харгалзан дээрх оюутныг нээлттэй сонгон шалгаруулсан байна. Мөн тэтгэлгийг цаашид жил бүр олгох бөгөөд  тэтгэлэгт хамрагдах боломж бүгдэд эрх тэгш нээлттэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ. Тэтгэлэгт БНСУ, ОХУ, БНХАУ-ын их сургуульд суралцаж байгаа болон МУИС, ШУТИС, Төмөр замын дээд сургууль, СЭЗИС, "Их засаг" олон улсын их сургуулийн оюутнууд шалгарсан байна. Сонирхуулахад, 2023 оны байдлаар зам тээврийн мэргэжлээр нийт 3614 оюутан гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.