images

Өвөр Монголын их сургуулийн урлагийн наадамд монгол оюутнууд манлайлав

   Хятадын Өвөр Монголын их сургууль энэ сарын 16-ны өдөр тус сургуульд суралцдаг хэлний бэлтгэлийн болон баклавар, магистрийн ангийн гадаад оюутнуудын дунд урлагийн наадам зохион байгуулжээ. Уг тэмцээнд нийт 19 баг оролцсоноос нэгдүгээр байранд монгол, орос, узбекийн хамтарсан баклаврын ангийн оюутнууд тэргүүлж, хоёрдугаар байранд хятад хэлний бэлтгэлийн ангийн монгол оюутнуудын баг орсон байна. Тэд хэлний бэлтгэлийн ангийн оюутан С.Энхжингийн дэглэлтээр “Харанга” хамтлагийн “Толин хул” дууны аян дээр монгол ардын бүжиг бүжиглэж ийм амжилт гаргажээ. Тэмцээний эхний байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Badral

    Mundagshuu ta mini hairtai shuu

    2023-12-24

    Хариулах (0)