“Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл Оросын сүпермоделийн үдэшлэгт оролцжээ
“Өгөөж-Чихэр боов” ХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл Оросын сүпермодель Наталья Водяновагийн урилгаар Туркийн Бодрум хотод болсон үдэшлэгт нь оролцсон тухайгаа Фэйсбүүк хуудсаараа хуваалцжээ. Бодрум нь Ертөнцийн долоон гайхамшгийн нэг Халикарнасын бунхны туурь зэрэг эртний дурсгал олноор байдаг, Туркийн баруун өмнөд эрэгт орших аялал жуулчлалын хот юм. Үдэшлэгт С.Түмэнгэрэл эхнэр, охидын хамт оролцсон бөгөөд дуучин Дима Билан, улс төрч Ксения Собчак болон Оросын алдартай бизнесмэнүүдтэй танилцсанаа бичжээ. Эдүгээ 44 настай Н.Водянова нь 2000-аад оноос хойш “Gucci”, “Chanel”, “Christian Dior”, “Calvin Klein” “Louis Vuitton” зэрэг дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж “Vogue”, “Harper's Bazaar”, “Marie Claire”, “ELLE” сэтгүүлийн нүүрэнд олонтаа гарсан юм. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Францын LVMH компанийн эзэн Бернар Арногийн хүү Антуан Арнотой 2020 онд гэрлэж хоёр хүү төрүүлсэн билээ. Н.Водяновагийн байгуулсан “The Naked Heart Foundation” буяны сан 2004 оноос хойш Орос болон дэлхийн олон оронд хүүхдийн тоглоомын 200 гаруй талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







