Лайпцигийн их сургуульд Д.Нацагдоржийн дурсгалын самбар байрлууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Герман улсад хийж буй айчлалын хүрээнд Лайпцигийн их сургуулийн “Paulinum” танхимд Монголын орчин утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж, түүнд багшилж байсан Германы нэрт монголч эрдэмтэн Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбарыг өчигдөр нээлээ. Энэ үйл явдалтай зэрэгцэн тус сургуульд “Чингис хааны удмын их эрдэмтэн: Өв соёл ба судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна.
Дурсгалын самбар байрлуулсан нь 100 жилийн өмнө монгол хүүхдүүд анх удаа Герман улсад суралцахаар ирсэн болон орчин үеийн Монголын утга зохиолыг үндэслэгчийн мэндэлсний 120 жилийн ой хамтатган тэмдэглэж буй хэрэг юм. 1926 онд Монгол улсаас Герман, Францад очсон анхны 35 сурагчийн нэг Д.Нацагдорж 1927 оноос Лайпциг хотод суралцаж, тухайн үед тус их сургуулийн Дорно дахины институтийн захирал байсан профессор Э.Хэнишээр хичээл заалгахын зэрэгцээ эрдэм шинжилгээний туслахаар нь ажиллаж байжээ. Тэдний хамтран зохиосон “Герман-Монгол толь"-ийн гар бичмэл өдгөө Боннын их сургуульд хадгалагдаж байна.
_1792714838.jpg)
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





