Шинэ эзэн нь “Toshiba” корпорацийг 14 тэрбум доллароор худалдан авлаа
Анд нөхдийн мэдээ
2023-12-21
Хорь гаруй томоохон компанийг эгнээндээ нэгтгэсэн “Japan Industrial Partners” консорциум 74 жилийн түүхтэй “Toshiba” корпорацийг хоёр тэрбум иен буюу 14 тэрбум доллароор худалдан авснаар тус корпораци Токиогийн хөрөнгийн биржээс хасагдлаа. Энэ тухай тус байгууллага албан ёсны мэдэгдэлдээ “Toshiba” групп одооноос шинэ хувьцаа эзэмшигчтэйгээр шинэ ирээдүй рүү том алхам хийнэ” хэмээжээ. Баасан гарагт үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөж буй ТУЗ-ийн олонхыг “Chubu Electric Power”, “Orix” зэрэг компанийн төлөөлөл бүрдүүлэх бөгөөд одоогийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Таро Шимада албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах юм. Тус компани цаашид нийгмийн дэд бүтэц, квант технологийн салбарт илүүтэй анхааран ажиллах ажээ. Компани нээлттэй хувьцаат компани байхаа больж өөрчлөн байгуулагдахын өмнө хөрөнгийн бирж дээрх нэгж хувьцааных нь үнэ 4590 иенээр хаагдлаа. Ингэснээр “Toshiba” хувьцааг нь нээлттэй худалдан авах боломжгүй хязгаарлагдмал хувьцаат компани болов. Анх 1875 онд байгуулагдсан түүхтэй тус компани алдаатай менежментийн улмаас 2010 оноос үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.