Олон улсын математикийн олимпиад Их Британид болно
Анд нөхдийн мэдээ
2023-12-21
1959 оноос хойш жил бүр болж буй Олон улсын математикийн олимпиад хаана, хэзээ болох нь тодорхой боллоо. Тодруулбал, ирэх оны долоодугаар сарын 10-22-ны хооронд Их Британийн Бат их сургууль дээр олимпиадыг зохион байгуулахаар тогтсон байна. 65 дахь удаагийн математикийн олимпиадыг Украинд хийхээр тогтсон байсан ч дайны улмаас тус улсад хийх боломжгүй болсон тул өөр улс сонгосон нь энэ ажээ. Энэ оны долоодугаар сард 64 дэх удаагийн Олон улсын математикийн олимпиад Японд болоход, оролцогчдын амжилтаар Хятад, Америк, Өмнөд Солонгос, Румын, Канад тэргүүлсэн билээ. Тэгвэл энэ жилийн тэмцээнд оролцогчдын цахим бүртгэл ирэх оны хоёрдугаар сарын 15-нд дуусах бөгөөд бүртгүүлэгчдэд дөрөвдүгээр сарын 1-ний дотор урилгыг нь илгээх ажээ. Манай сурагчид 63, 64 дэх удаагийн Олон улсын математикийн олимпиадаас тус бүр таван медаль хүртэж, багийн дүнгээр зуу гаруй улсаас 29, 30 дугаарт эрэмбэлэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.