images

Нийслэл энэ онд багтан 110 автобусны хоёр дулаан гарааштай болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-21


   Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Морингийн даваа орчмын 9.8 га газарт нийтийн тээврийн автобааз, Тахилтад “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобаазыг барьж байна. Тэгвэл шинэ автобуснуудын эхний ээлж энэ сарын 29-нд Монголд орж ирэхээр болсон тул автобусны дулаан зогсоол барих ажлыг түргэтгэхийг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаны хүмүүст даалгажээ. Тухайлбал, Морингийн даваанд автобус бааз барьж буй “Улз буянт пропертиз” компани 110 автобусны багтаамж бүхий дулаан гараашийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Тахилтад барьж буй 110 автобусны багтаамжтай дулаан гараашийг хоёр хуваан ашиглалтад оруулахаар боллоо. Эхний ээлжинд энэ ондоо багтаан 55 автобусны, ирэх онд үлдсэн 55-ын гараашийг барьж дуусгахаар болов. Одоогийн байдлаар Тахилтад 28 автобусны багтаамжтай автобус угаалга, засварын төв ашиглалтад ороод байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.