images

Хятад: Хуримын зараа сонинд нийтлүүлэх моод бий болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-21


   Шинэ он гарах дөхсөнөөр урд хөршид хосууд хуримаа хийх нь ихэссэн байна. Улмаар залуусын дунд хуримаа зараа сонинд нийтлүүлэх нь түгээмэл болжээ. Үүнийг хуримын зар түгээх уламжлалт болон шинэ үеийн хандлагын холимог хэлбэр гэж үзэж байгаа аж. Тэгвэл сонинд зарлал нийтлүүлэх үнэ Фужоу мужийн “Fuzhou Evening News” сонинд гэхэд 270 юань буюу 38 доллар болж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, гэрлэх гэж буй хос орон нутгийн тогтмол хэвлэлдээ хуримын урилгаа нийтлүүлдэг аж. Энэ тухай нэгэн хос “Зарлал нийтлүүлсэн сонингийн хайчилбараа жаазлаад ханандаа өлгөнө” хэмээн ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.