images

Манай улс аялал жуулчлалын салбараас нэг тэрбум долларын орлого оллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-21


   Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд 2023 онд Монгол улс аялал жуулчлалын салбараас нэг тэрбум долларын орлого олох зорилгоо биелүүлсэн талаар мэдээллээ. Манай улс өнгөрөгч сарын байдлаар 600 мянга гаруй гадаадын жуулчин хүлээж авснаар дээрх зорилгыг биелүүлж чаджээ. Ингэснээр уул уурхайн бус салбараас анх удаа нэг тэрбум долларын орлого олсон түүхэн амжилтыг байгуулав. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд анхаарч “Монголд зочлох жил”-ийг зохион байгуулан олон улсад эх орноо сурталчлах ажлыг ихээхэн идэвхтэй хийж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сард 34 орны иргэдийг улсдаа визгүй зорчуулахаар болж нийт 60 гаруй орны иргэдэд нээлттэй болсон билээ. Иймд ойрын хугацаанд жилд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум долларын орлого олох зорилт тавиад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.