Хятадын сансрын станц “үсчний газар” болов
Анд нөхдийн мэдээ
2023-12-21
Энэ оны аравдугаар сарын 26-нд сансарт хөөрсөн Хятадын “Shenzhou-17” сансрын хөлгийн багийнхан “Tiangong” сансрын станцдаа нэгнийхээ үсийг засаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Хамгийн залуу сансрын нисгэгчдийн бүрэлдэхүүнтэйгээр сансрын станцад очиж ажиллаж буй тус багийн нисгэгч Жян Шинлиний үсийг багийн ахлагч Тан Хонбо угааж хатаасан бол Тан Шэнжи тайрч засжээ. Ингэхдээ ухаалаг технологи ашигласан байна. Тан Хонбо нь тусгай шүршүүрийн малгай ашигласны эхнийх нь шампуньтай байсан бол дараагийнх нь үсийг цэвэрлэж зайлах цэвэр устай байжээ. Ингээд нойтон толгойг нь арчуураар ороож үсийг нь хатаасан байна. Харин Тан Шэнжи вакуум цэвэрлэгчтэй ухаалаг үсний машинаар үсийг нь тайрч, тайрсан үсийг соруулж авснаар үсний ширхгүүд нарийн тоног төхөөрөмжийг гэмтээх, бөглөх эрсдлээс сэргийлжээ. Тэдний ашигласантай төстэй ухаалаг үсний машиныг олон жилийн өмнөөс Олон улсын сансрын станцад ашиглаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.