images

Швейцарын хөгжлийн агентлаг “Асрал” төвд 7 сая төгрөг хандивлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-20


   Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-ний өдөр “Асрал” төвд зочилжээ.  Тэд энэ үеэрээ долоон сая төгрөгийн хандивийг тус төвд хандивласан бөгөөд үүнийг нь “Асрал” төвийнхөн хүүхдийн ангийнхаа шалыг засварлахад хөрөнгө оруулах талаар мэдэгдсэн байна. Монгол дахь Швейцарын хамтын ажиллагааны газар нь Монголын хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, парламентын ардчиллыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг олон салбарт дэмжлэг үзүүлж ирсэн юм. Харин Банчин Ойбүрүл Ринбүчи багшийн тэргүүлдэг "Асрал" төв нь 2003 оноос "Халуун хоол" төсөл хэрэгжүүлж иржээ. Төслийн үйл ажиллагаа нь өрх толгойлсон эхчүүд, тэдний хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжин өдөр өнжүүлэх бүлэг хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байна. Тус төв жилд 20-30 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх төсөвтэй боловч энэ жил хандивлагч нарын тус дэмээр 56 хүүхдийг хамруулж байгаа аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.