images

Улаанбаатар хотод 17 рашаан бүртгэгджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-20


   Монголчууд хүний бие махбод, аль нэг эрхтэнд зохистой нөлөөлж чадахуйц элементүүдийг агуулсан онцгой чанар, найрлагатай байгалийн усыг рашаан хэмээн хайрлан шүтэж, эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн билээ. Тэгвэл 2023 онд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын сав газарт хамаарах нийт 17 рашаан бүртгэгдсэн байна. Үүнээс эмчилгээний төрлөөр нь ангилж үзвэл зүрхний нэг, нүдний нэг, сахарын хоёр, ходоод дотор эрхтний найм, элэг цөсний хоёр рашаан тус тус байгаа ажээ. Туул голын сав газрын захиргаа Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулдаг юм. 2021 онд уг бүртгэлийг хийхэд нийслэлийн нутаг дэвсгэрт 227 булаг, 18 рашаан, 90 гол горхи, 38 нуур, нийт 373 усны сан бүхий газар байжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.