Азийн хөлбөмбөгийн цомын тэмцээний тасалбар өнөөдөр худалдаанд гарна
Анд нөхдийн мэдээ
2023-12-20
Катар улсад ирэх оны нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 10-ны хооронд болох 18 дахь удаагийн Азийн цомын төлөө тэмцээний шийдвэрлэх шатны тоглолтын тасалбар энэ лхагва гарагаас худалдаанд гарч байгааг “Doha news” агентлаг мэдээллээ. Тодруулбал, Катарын цагаар оройны 16 буюу Монголын цагаар 21 цагт тасалбарыг цахимаар борлуулж эхэлнэ. Одоогийн байдлаар тус тэмцээний эхний хоёр багц тасалбарыг 250 мянган хүн худалдаж авснаас хамгийн олон тасалбарыг Катар, Энэтхэг, Саудын Арабын хөлбөмбөг сонирхогчид худалдан авчээ. Харин хамгийн олон тасалбар зарагдсан тоглолтууд нь нэгдүгээр сарын 12-нд эхлэх талбайн эзэн Катар, Ливаны хоорондох нээлтийн тоглолт, нэгдүгээр сарын 16-нд болох Саудын Араб, Оманы тоглолт аж. Тэгвэл өнөөдөр тус тоглолтын гурав дахь багц тасалбарыг худалдаалах гэж байна. Азийн цомын тэмцээнд 24 улсын баг тамирчид Катарын таван хотын есөн цэнгэлдэх хүрээлэнд өрсөлдөнө. Тус улс 1988, 2011 онд уг тэмцээнийг амжилттай зохион байгуулсан туршлагатай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.