Өвөр Монголоос 4000 жилийн өмнөх олон тасалгаатай сууц олдлоо
Анд нөхдийн мэдээ
2023-12-20
Өвөр Монголын нутгаас 4000 жилийн өмнөх байшин хэлбэрийн сууцны туурь олджээ. Уг олдворыг Циньшүйхэ буюу эртний чулуун хотын дурсгалт газар гэдгээрээ олонд танигдсан газраас илрүүлсэн байна. Олдвор дотроо таван тасалгаатай байгаа тул Луншаны соёлын дээд зиндааны сууц мөн гэж судлаачид үзэж байгаа аж. Луншаны соёл нь МЭӨ 2800-1800 жилийн хооронд Шар мөрний дунд, доод савд оршиж байсан юм. Археологичид тус байшингийн хана, шалыг цагаан шохойгоор будсан байсан тухай ярьжээ. Мөн хашаан дотроос өөр байшингийн суурь, чулуун хананы үлдэгдэл, их хэмжээний шаазангийн хагархай, амьтны яс, цөөн тооны чулуун эдлэл олдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.