Англи: Зуу давсан настай эхнэр, нөхөр хоёр хуримынхаа 81 жилийн ойг тэмдэглэжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-20
Английн иргэн 103 настай Дороти Уэлтэр, 102 настай Тим Уэлтэр нар энэ сарын эхээр хуримынхаа 81 жилийн ойг тэмдэглэжээ. Тэд Дэлхийн хоёрдугаар дайны үед нисэх онгоцны үйлдвэрт ажиллаж байхдаа 18 настайдаа танилцсан гэнэ. Улмаар 21 настайдаа гэрлэжээ. Ноён Т.Уэлтэр гэрлэлтийнхээ тухай “Бид хамтдаа үргэлж жаргалтай байсан” гэж ярьсан байна. Мөн тэд урт удаан, аз жаргалтай гэрлэлтийнхээ нууцыг "Хэзээ ч маргалдахгүй байх" хэмээн BBC телевизэд ярьсан юм. Энэ тухай хатагтай Д.Уэлтэр “Бид зөвшөөрдөг, хэлэлцдэг, харин маргалддаггүй” гэжээ. Тэд 32 жил фермийн аж ахуй эрхэлж, хамтдаа Европыг усан онгоцтой тойрон аялсан байна. Мөн 101 нас хүртлээ өөрийн гэртээ амьдраад 2022 онд асрамжийн газарт очжээ. Тэд хоёр охин, хоёр зээ, гурван зээнцэртэй гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.