Диана гүнжийн даашинзыг 1 сая 148 мянган доллароор худалдан авчээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-20
Үэльсийн гүнж Дианагийн өмсөж байсан даашинз “Julien’s Auctions” компанийн дуудлага худалдаагаар нэг сая доллароор зарагджээ. “The Standard” сонинд бичсэнээр “Jacques Azagury” брэндийн хар хөх өнгийн, од хатгамалсан хилэн даашинзыг гүнж Диана олон нийтийн өмнө гарахдаа хоёр удаа л өмсчээ. Ингэхдээ эхнийх нь 1985 онд Италид аялахдаа, дараагийнх нь 1986 онд Канадын Ванкуверт концерт үзэхдээ өмссөн байна. Мэргэжилтнүүд даашинзыг 100 мянган доллароос хэтрэхгүй үнээр зарагдана хэмээн үзэж байсан боловч 904262 паунд буюу 1148080 долларын үнэ хүрчээ. Өнгөрөгч есдүгээр сард түүний “Хар хонь” хэмээн алдаршсан улаан ноосон цамц 1.14 сая доллароор зарагдан амжилт тогтоосон билээ. Харин түүний даашинзнуудаас өмнө нь хамгийн өндөр үнэ хүрээд байсан нь Виктор Эдельштайны урласан үдшийн хилэн даашинз байв. 1991 онд Диана гүнжийн өмссөн тэр даашинз өнгөрөгч нэгдүгээр сард 604800 долларын үнээр зарагдсан юм. Сонирхуулахад, Америкийн телевизийн од Ким Кардашьян өнгөрөгч нэгдүгээр сард болсон “Sotheby's”-ын дуудлага худалдаагаар, Дианагийн амьд сэрүүндээ зүүж байсан эрдэнийн чулуун шигтгээтэй, хэрээс бүхий “Garrard” брэндийн хүзүүний зүүлтийг 197 мянган доллароор худалдаж авсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.