Эх нялхсын эмнэлэг үр дүнгийн урамшуулалд 1.5 тэрбум олгожээ
Чихэнд чимэгтэй
2023-12-19
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд 2023 онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оны зорилтоо тодорхойлдог тайлангийн хурлаа өнгөрсөн долоо хоногт хийжээ. ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа хурлыг нээж хэлсэн үгэндээ “Бид энэ жил баг хамт олноороо Монгол улсад эмчлэх боломжгүй байсан ургаас урагт цус юүлэх хам шинжийн үеийн лазер мэс засал, зүрхний хүнд гажгийн үед шунтын мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Үүнээс гадна эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх өрөө, төрсний дараах тасаг, хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасагтаа иж бүрэн засвар хийж, Үргүйдлийн төвтэй болсон” хэмээн онцолжээ. Мөн тус төвд Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Перинаталогийн төв баригдаж дуусах шатандаа орсон бол ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил ид явагдаж байгаа гэнэ. Түүнчлэн ЭХЭМҮТ нийт ажиллагсаддаа 60 хүртэлх хувийн үр дүнгийн урамшуулалд 1.5 тэрбум, бүтээмжийн урамшуулал, эмнэлзүйд мэргэшсэн байдлын урамшуулалд 2.3 орчим тэрбум төгрөгийг оны эхний хоёр улиралд олгосон байна. Хүний нөөцийн тухайд, "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" уриатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарласнаар 27 сувилагч, эх баригчаар бүл нэмжээ. Тайлангийн хурлын үеэр оны шилдгүүдээ зарлаж, урамшуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа таван номинациар шилдгүүдээ тодруулсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.