images

"Apple" компани утсаа хулгайд алдсан тохиолдолд ашиглах шинэ функц нэвтрүүлнэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-12-19


   “Apple” компани “iPhone” утсаа хулгайд алдсан болон хэрэглэгчийн нууц кодыг хэн нэгэн хакердсан тохиолдолд тухайн утсан дээрх нэн чухал мэдээлэлд хандах боломжийг нь хязгаарлах шинэ функцийг нэвтрүүлэхээр болжээ. “Stolen Device Protection” нэртэй тус функцийг агуулсан iOS 17.3 үйлдлийн системийн шинэчлэлийг тус компани туршилтын бета хэлбэрээр өнгөрсөн долоо хоногт танилцуулсан бөгөөд энэ долоо хоногоос нэвтрүүлж байгаа ажээ. Уг сайжруулалтыг идэвхжүүлсэн хэрэглэгчид хулгайлагдсан утаснаас Apple ID тохиргоог нь өөрчлөх, төлбөрийн мэдээллийг нь авах, хадгалсан нууц үг харах, “Find My iPhone” функцийг идэвхгүй болгох гэсэн оролдлогыг хүчингүй болгох боломжтой юм. Ингэснээр хэрэглэгчээс гадна өөр хэн нэгэн уг үйлдлүүдийг хийх гэвэл  “iPhone” нууц код бус Face ID болон Touch ID шаарддаг болох ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.