“Nippon Steel” корпораци “United States Steel” корпорацийг худалдаж авна
Анд нөхдийн мэдээ
2023-12-19
Японы “Nippon Steel” корпораци АНУ-ын “United States Steel” корпорацийг 14.1 тэрбум доллароор худалдаж авахаар болсныг хоёр тал даваа гарагт мэдээллээ. Ингэснээр хоёр том гангийн үйлдвэр нэгдэж дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрүүдийн нэг болох ажээ. Өөрөөр хэлбэл, “Nippon Steel” корпораци нь дэлхийн хамгийн том эдийн засагт өндөр агууламжтай гангийн бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын томоохон ган үйлдвэрлэгчийг охин компаниа болгох юм. Тиймээс энэ хэлэлцээ АНУ-ын гангийн үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид бүрэн зөвшөөрсний дараа ирэх оны хоёр эсвэл гуравдугаар улиралд хаагдах төлөвтэй байна. Дэлхийн гангийн холбооны мэдээлснээр “Nippon Steel” корпораци нь 2022 онд 44 сая тонн түүхий ган боловсруулж дэлхийн дөрөв дэх том гангийн үйлдвэр болжээ. Харин “U.S. Steel” корпораци нь өнгөрөгч онд 14 сая тонн ган боловсруулж дэлхийд 27 дугаарт эрэмбэлэгдсэн гэнэ. Харин энэ хоёр үйлдвэр нийлбээс Хятадын “Baowu” групп, Люксембургт төвтэй "ArcelorMittal " корпорацийн дараа орох дэлхийн гурав дахь том гангийн үйлдвэр болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.