images

ОХУ: Монгол шатарчид “Югра” багийг ялж, нэг сая рублийн шагнал хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-19


   ОХУ-ын Ханты-Мансийск хотноо өнгөрөгч өдрүүдэд болсон олон улсын шатрын нөхөрсөг тэмцээнд монгол шатарчид тэргүүн байранд шалгарчээ. Дэлхийн шатрын холбоо болон ОХУ-ын шатрын холбоо, Ханты-Мансийск хотын спорт хорооноос зохион байгуулж буй тус тэмцээнд Монголын 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Оросын "Югра” багийн 12 тамирчинтай рапид төрлөөр халз тогложээ. Тодруулбал, манай улсын эрэгтэй шатарчдыг төлөөлж С.Билгүүн, Н.Баттулга, Ү.Агьбилэг, С.Ган-Эрдэнэ нар оролцсон бол эмэгтэй шатарчдаас Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Б.Баярмаа, Э.Хулан нар, 19 хүртэлх насны ангилалд С.Чингүүн, Н.Батболд, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар өрсөлдсөн байна. Тэд “Югра”-гийн шилдэг эмэгтэй, эрэгтэй тус бүр 6 тамирчинтай хоёр өдрийн турш халз тоглож нийлбэр дүнгээр 41:31 харьцаагаар тэргүүлж нэг сая рублийн шагнал хүртжээ. Монгол улсын багыг ахалж, төлөөлөгчдийн тэргүүнээр ажилласан Т.Батзориг цахим хуудаснаа “Орчин цагийн Монгол улсын шатрын хөгжлийн түүхэн үе шатуудад, шатрын их гүрэн ОХУ-д тэмцээнд ирж оролцох нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсаар ирсэн” хэмээн бичжээ. Сонирхуулахад, Монголын шатрын холбооноос нийт тамирчдынхаа нислэгийн тийз болон байр хоолны 90 гаруй сая төгрөгийн зардлыг зохион байгуулагч талтай зөвлөлдөн шийдүүлжээ. Манай тамирчид халз тоглолтод багаараа хожвол хүн тус бүр 80000 рубль буюу гурван сая орчим төгрөг, ялагдсан тохиолдолд хүн тус бүр 50000 рублийн шагнал авахаар гэрээ байгуулсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Tuushtai amjilt husie

    Tuushtai

    2023-12-22

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.