images

Монгол улсад зохион болсон тэмцээнүүдээс эдийн засагт 14 тэрбумын орлого оржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-19


   Манай улс энэ онд гурван ДАШТ, гурван Азийн аварга шалгаруулах тэмцээн, нэг "Их дуулга" тэмцээнийг дотооддоо зохион байгуулжээ. Ингэснээр 14 тэрбум төгрөгийн орлогыг эдийн засагтаа оруулсан байна. Монгол улсын эдийн засагт шууд болон шууд бусаар орсон орлогыг ангилбал, үндэсний агаарын тээврийн компанид 4.9 тэрбум төгрөг, зочид буудал, ресторанд 5.7 тэрбум төгрөг, худалдаа үйлчилгээнд 3.2 тэрбум төгрөгийн орлого орсон ажээ. Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүрээнд 2023 оны 88 дугаар тогтоолын дагуу пауэрлифтинг, жюү жицү, хоккей зэрэг спортын ДАШТ-ийг манай улс зохион байгуулжээ. Пауэрлифтингээс бусад төрөл нь манай улсад анх удаа болж буй тэмцээн байв. Мөн гимнастик, модон барилдаан, ширээний теннисний ААШТ, жүдо бөхийн "Их дуулга" зэрэг тэмцээнийг зохион байгуулахад давхардсан тоогоор 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч оролцож, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч манай улсад хүрэлцэн ирсэн байна. Харин тэмцээний зохион байгуулалтад гадаадын 184, дотоодын 882 сайн дурын ажилтан оролцож хамрагдсан байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.