images

ДАШТ: Монголын бүжигчид хоёр байр эзэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-19


    Латин формэйшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын шат өчигдөр Хонконгийн “Queen Elizabeth” танхимд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд найман орны 12 баг оролцсоноос сүүлийн шатанд шилдэг, чансаа өндөр Монгол улсын хоёр, Герман улсын хоёр, Австрийн нэг, Украин улсын нэг нийт зургаан хамтлаг шалгарч үлдсэн билээ. Эдгээр багууд хагас финалын шатанд сугалаа сугалж, үзүүлбэрээ үзүүлэх дарааллаа тогтооход О.Саранхүү дасгалжуулагчтай "Moon Dance" хамтлаг 6 дугаартайгаар "CHESS: It's a game of minds-The next move" үзүүлбэрээ толилуулсан бол Н.Онондарь дасгалжуулагчтай “Star dance” хамтлаг 9 дугаартайгаар “The Spirit of Mongolia” үзүүлбэрээ үзүүлсэн байна. Ингээд тэмцээний дүнгээр "Moon dance" бүжгийн хамтлаг гуравдугаар байр, "Star dance" тавдугаар байрыг тус тус эзэлжээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.