Хар салхинд хийссэн дөрвөн сартай хүү саатуулагчтайгаа модонд тээглэн амьд үлджээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-19
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Тэннэсси мужид болсон хар шуурганы үеэр Кларксвиль хотод амьдардаг Арамисийн гэр нурж, дөрвөн сартай хүүгээ саатуулагчтай нь хамт салхинд алджээ. Тэднийх нүүлгэж болдог аяны байшинд амьдардаг байсан бөгөөд юу болсон талаар хүүгийн ээж 22 настай Сидней Мур ярихдаа "Миний дотроос ямар нэг зүйл хүүгийнхээ дээгүүр үсэрч гар гэсэн. Тэгээд би нэг настай хүүгээ тэвэрч аваад дараа нь нурсан байшингийнхаа дээр гарсан. Харин нөхөр маань дөрвөн сартай хүүгээ саатуулагчтай нь барьж авсан ч хүчтэй шуурганд тэр хоёр хэд хэд эргэлдэж дараа нь хүү гараас нь мултран салхинд шидэгдсэн" гэжээ. Ингээд хар шуурга намжсаны дараа тэд хүүгээ хайж байхдаа нас барсан байх гэж бодож байсан ч гэрээс нь есөн метрийн зайд байх шуурганд унасан нэг модны мөчирт саатуулагчтайгаа дүүжлэгдэн амьд үлдсэн байжээ. Хүү, хүүгийн ээж, нэг настай ах нарынх нь бие бага зэрэг шалбарч хөхөрснөөс өөр хохиролгүйгээр байгалийн гамшгийг гэтэлж чадсан бол аав нь мөр, гараа бэртээжээ. Хар шуурганы улмаас гэр оронгүй болсон гэр бүлд гэрийн эзэгтэйн эгч Кэтлин Мур “GoFundMe"-ээр хандив цуглуулж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.