images

83 настай Мэшал Аль Ахмад Аль Жабэр Аль Сабах Кувэйтийн шинэ эмир боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-19


   Кувэйтийн эмир Шейх Наваф Аль Ахмад Аль Жабэр Аль Сабах бямба гарагт 86 насандаа таалал төгсөн тул хаан ширээг түүний дүү Шейх Мэшал Аль Ахмад Аль Жабэр Аль Сабах залгамжлан авлаа. Тэрбээр талийгаач ахынхаа адил 83 насандаа хаан сэнтийд заларч байна. Тус улсын Үндсэн хуулийн дагуу угсаа залгамжлах ханхүү цаг нь ирэхэд хаан ширээнд сууж, түүнийг Засгийн газар нь баталдаг байна. Шейх Мэшал нь 1940 оны есдүгээр сард төрсөн бөгөөд Кувэйтийн хаан Ахмадын долоон хүүгийн дөрөв дэх ажээ. Түүний дээрх гурван ах гурвуул хаан ширээнд суун төр барьж байгаад нас нөгчсөн юм. Шейх Мэшал нь Английн "Хэндон "улс төрийн коллежийг улс төр судлалаар 1960 онд төгссөн байна. Тэрбээр сургуулиа төгсөөд Дотоод яамандаа ажиллаж байгаад 1967-1980 онд Мөрдөн байцаах газрын даргын албан тушаал хашиж байжээ. Шейх Мэшал улсынхаа 17 дахь төрийн тэргүүн болж байгаа бол Үндсэн хуулийн дагуу хаан ширээнд суусан тав дахь удирдагч болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.