images

Өвөр Монголд цас мөсний наадам гуч хоног үргэлжилнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-19


   Өвөр Монголын Хөлөнбуйрт буюу хуучин Барга хошууны Хөхнуурт 20 дахь удаагийн цас мөсний наадам эхэллээ. Энэ сарын 17-нд болсон тус наадмын нээлтийг Монгол, Орос, Малайз тэргүүтэй улсаас 10 мянган жуулчин зорин очиж үзсэн байна. Наадмын үеэр эрийн гурван наадам хийхээс гадна соёлын биет бус өвийг танилцуулж, орчин үеийн цас, мөсний спортын арга хэмжээг мөн зохион байгуулах ажээ. Наадам гуч орчим хоног үргэлжлээд ирэх оны нэгдүгээр сарын эхээр дуусна. 42 хэмийн хүйтэнд эхэлсэн энэ наадмыг зорин очсон жуулчид түүдэг галын дэргэд цугларч хонины махтай халуун тогооны шөл хийж идэн хөгжилдсөн талаар “China Daily” сонин мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.