images

Э.Цэндбаатар Доминиканы боксчныг найман үе тоглож яллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-18


   Монгол улсын Гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар АНУ-ын Нью-Йорк хотноо мэргэжлийн боксын төрөлд хүч үзэж байгаа билээ. Тэрбээр АНУ-ын "Boxing Insider" холбооны "Holiday Fight Night-2" арга хэмжээнд өнгөрөгч бямба гарагт Доминикан улсын боксчин Жохан Васкэстэй тулалдаж хүнд цохилтоор буулгаж авчээ. Э.Цэндбаатар энэ тулааныхаа дараа цахим хуудаснаа "Өнөөдөр миний өдөр байлаа. Нэг ч хүнд цохилт авч үзээгүй тамирчинг хүнд цохилтоор яллаа. Миний ялалтын рекорд 8:0 боллоо" хэмээн хуваалцсан байна. Харин өдгөө 29 настай Йохан Васкэс мэргэжлийн дэвжээнд нийт 25 ялж, 4 хожигдсон үзүүлэлттэй байжээ. Харин манай тамирчин өрсөлдөгчөө 8 үеийн турш илүүрхсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.