images

Шүүхийн мэтгэлцээний тэмцээнд "Шихихутуг" их сургуулийн оюутнууд түрүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-18


   Хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд Mock trial-2023 шүүхийн мэтгэлцээний тэмцээн энэ сарын 16-ны өдөр болж өндөрлөлөө. Монголын хуульчдын холбоо, Монгол улсын Дээд шүүх хамтран зохион байгуулсан уг тэмцээний Эрүүгийн хэргийн эрх зүйн мэтгэлцээнд МУИС, СЭЗИС, ДХИС, "Шихихутуг" их сургууль, ОТИС, ИЗОУИС, Олон улсын "Улаанбаатар" их сургууль зэрэг 10 сургуулийн 60 оюутан залуус оролцжээ. Үүнээс "Шихихутаг" их сургуулийн баг тэргүүн байранд, Монгол Улсын Их Сургуулийн баг дэд байранд тус тус шалгарчээМөн тэмцээний шилдэг илтгэгчээр "Шихихутуг" их сургуулийн оюутан Б.Оюунзаяа, шилдэг багшаар  тус сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Ё.Өсөхбаяр нар шалгарсан байна. Тус тэмцээн нийт 8 удаа зохион байгуулагдсанаас "Шихихутуг" их сургуулийн Эрүүгийн эрх зүйн баг 5 удаа тэргүүн байр эзэлж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.