images

Э.Заргами: “Иран улс дэлхий дахинд үүд хаалгаа нээлээ”

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-18


   Ираны Соёлын өв, аялал жуулчлал, гар урлалын сайд Эззатолла Заргами 32 улсын иргэдийг улсдаа визгүй зорчуулахаар болсноо өнгөрөгч лхагва гарагт зарлалаа. Тэрбээр “Иран улс дэлхий дахинд үүд хаалгаа нээлээ” хэмээсэн бөгөөд соёлын аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримталж буй тус улсын хувьд энэ шинэ бодлого Ираны талаарх сөрөг, хэвшмэл ойлголтыг арилгаж, Иранаас болгоомжлох үзэгдлийг устгахад тусална гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Улмаар Иран улс 60 улсын иргэдэд визгүй нэвтрэх зөвшөөрөл олгохоор хэлэлцэж байгаагаас 32-ынх нь хувьд энэ журам ажил хэрэг болж эхэлжээ. Үүнд, Арабын Нэгдсэн Эмират, Кувэйт, Катар, Саудын Араб, Бахрейн, Энэтхэг, Орос, Ливан, Узбекистан, Киргизстан, Тажикистан, Тунис, Мавритани, Танзани, Зимбабвэ, Мавритус, Индонез, Бруней, Япон, Сингапур, Камбож, Малайз, Вьетнам, Бразил, Перу, Куба, Мексик, Венесуэл, Босни, Серби, Хорват, Беларусь багтав. Иран улс энэ оны эхний найман сарын байдлаар 4.4 сая жуулчин хүлээж авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48 хувиар өссөн үзүүлэлт юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.