Кувэйтийн эмир таалал төгсөж 40 өдрийн гашуудал зарлав
Анд нөхдийн мэдээ
2023-12-18
Кувэйтийн эмир буюу хаан ширээнд гурван жил төр барьсан Шейх Наваф Аль Ахмад Аль Жабэр Аль Сабах бямба гарагт 86 насандаа таалал төгслөө. Тэрбээр 2020 оны есдүгээр сард 91 настай эмир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль Сабахыг таалал төгсөхөд угсаа залгамжлан хаан ширээнд сууж байв. Кувэйтийн их сургуулийн түүхийн профессорын хэлснээр тэрбээр хамгийн богино хугацаанд төр барьсан гурав дахь хаан болжээ. Түүнийг ням гарагт оршуулсны дараа төрийн байгууллагуудын ажлыг гурав хоногоор зогсоож, улс даяар 40 хоногийн гашуудал зарласан байна. Мөн хөрш зэргэлдээ Катар улсын эмир Шейх Тамим бин Хамал Аль Тани эмгэнэл илэрхийлж улсдаа гурван өдрийн гашуудал зарлаж, далбаагаа бөхийлгөв. Харин Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд Мекка, Мединагийн ариун сүмүүдэд талийгаачийн хойноос залбирахыг тушаажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.