images

Такламаканы цөлд дахин нэг хурдны зам ашиглалтад оров

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-18


   Шинжаан-Уйгурын Такламаканы цөлд энэ сарын 1-нд 276 км урт хурдны зам ашиглалтад оржээ. Энэ нь дэлхийн хоёр дахь том цөлд тавьсан дөрөв дэх хурдны зам аж. Шинээр тавьсан зам Кашгарын Тумшук, Хотоны Куню хотуудыг холбож байна. Үүний өмнөх гурван хурдны замын нэг болох, цөлийг хойноос урагш туулан Лунтайгаас Минфэнь ордог 562 км үргэлжлэх хурдны зам нь дэлхийн хамгийн урт цөлийн зам ажээ. Энэ замыг машинаар таван цагийн дотор туулах боломжтой хэдий ч ихэнх хүмүүс 10-12 цагт туулдаг бөгөөд зам зуурт зоогийн газар, хий түгээгүүр таарна. Мөн 2022 оны долоодугаар сард Шинжааны Баянголын монгол өөртөө засах тойргийн Хорол хотоос Циэмо, Юли хот хүртэл 334 км үргэлжлэх хурдны замыг ашиглалтад оруулсан байна. Тус замаар 60-80 км хурдтай давхих боломжтой бөгөөд тухайн үед Хятад улс Такламаканы цөлд 1200 км гаруй урт замтай болж байсан нь ийнхүү 1400 км гаруй боллоо. Мөн энэ оны долоодугаар сард тус цөлд 2712 км төмөр зам барьж, галт тэрэг зорчиж эхэлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.