images

Төвөдүүд 2500 жилийн өмнө сарлагаа эрлийзжүүлдэг байжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-18


   Сычуань, Вашингтон, Хятадын Баруун хойдын их сургуулиудын судлаачдын хамтран хийсэн археологийн судалгааны үр дүнд Хөхнуур-Төвөдийн тэгш өндөрлөгийн өндөр уулын бүсээс 2500 жилийн өмнөх эрлийз сарлагийн үнээ, тугалны үлдэгдэл олжээ. Нийт 193 сарлаг, тугалын араг яс олсон нь одоогоос 2350-2700 жилийн өмнөх үед хамаарах аж. Уг олдворуудыг Төвөдийн Шаннан мужийн Банга хэмээх газраас олсон бөгөөд археологичид уг дурсгалт газраас өмнө нь 3000-2200 жилийн өмнөх үед хамаарах 10 мянга гаруй хөхтөн амьтны үлдэгдэл олж байсан гэнэ. Далайн түвшнээс дээш 3750 метрийн өндөрт орших Банга  дурсгалт газарт балар эртний чулуун байгууламжийн томоохон цогцолбор байдаг ажээ. Тэгвэл энэ удаа олдсон олдворт генетикийн шинжилгээ хийхэд ДНХ нь Хөхнуур-Төвөдийн өндөрлөгт одоо байгаа сарлагийнхтай 12-20 хувь төстэй байв. Мөн Хятадын нам дор бүсийн хайнагийн ДНХ-тэй төстэй байжээ. Иймд Шинжаан, Ганьсу, Шаньси, Нинся нутгийн хайнаг үхрүүдийг Төвөдөөс авчирсан байж магадгүй гэж таамагласан байна. Улмаар төвөдүүд эртнээс сарлагийг эрлийзжүүлэхийн давуу талыг мэддэг байсан гэж судлаачид дүгнэжээ. Учир нь, малыг эрлийзжүүлснээр хүйтэн уур амьсгалд дасан зохицох чадвартай, сүү, махны гарц арвинтай болгож болдог байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.