Улаанбаатар-Дубай чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-12-18
Монголоос Арабын нэгдсэн Эмират улс руу шууд нислэг үйлдэж эхэллээ. Тус нислэгийг агаарын тээврийн "Хүннү Эйр" компани үйлдэж байгаа бөгөөд анхны нислэг өнгөрөгч бямба гарагт Улаанбаатараас Дубай хотод амжилттай хүрэв. Мөн өнгөрөгч сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад айлчлал хийхдээ хоёр улсын иргэдийг харилцан визгүй зорчуулах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Иймээс иргэд долоо хоног бүрийн бямба гарагт Улаанбаатар-Дубай чиглэлд визгүй, шууд нисэх боломжтой болоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.