Финланд, Америк улсууд батлан хамгаалахын гэрээ байгуулна
Анд нөхдийн мэдээ
2023-12-15
Финландын Засгийн газар АНУ-тай Батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар шийджээ. Ингэснээр АНУ-ын зэвсэгт хүчинд Финланд цэргийн 15 бүсээ ашиглуулах юм. Энэ нь америк цэргүүдийг агаарын болон тэнгисийн цэргийн бааз, сургалтын, агуулахын, цэргийн хамгаалалтын бүс, хил хамгаалах газартаа байрлуулахыг зөвшөөрснийг илтгэж байгааг мэдээлжээ. Харин АНУ-ын тал Финландын нутаг дэвсгэрийг хамгаалах материал, цэргийн тоног төхөөрөмжөөр хангана. Мөн гэрээний дагуу Финландын тал АНУ-ын цэргийн онгоц, техник хэрэгслийг хилээрээ оруулахыг зөвшөөрөх юм. Финланд улс 2022 оны наймдугаар сард дээрх гэрээг хийх хэлэлцээг АНУ-тай хийж эхэлсэн юм. Ингээд өнгөрөгч аравдугаар сард хэлэлцээ амжилттай дууссан байна. Иймд ирэх даваа гарагт Вашингтон хотноо хоёр улсын Батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.