Индонез: Цагаан будаа тариалахад цэргүүдийг дайчлав
Анд нөхдийн мэдээ
2023-12-15
Индонезид саяхан үер болж ган тайлагдсан тул тус улсын ерөнхийлөгч Жоко Видодо тариаланчид цагаан будаа тарихад цэргүүдийг туслахыг тушаалаа. Тэрбээр “Зарим мужуудад орсон саяхны үер борооноос үүсээд буй энэ давуу талыг ашиглаж тариаланчдадаа тусалъя” хэмээн уриалжээ. Зүүн Өмнөд Азид энэ жил ган болж, тогтмол хураадаг ургацын хэмжээ буураад байгаа юм. Тухайлбал, Индонез улс өнгөрсөн жил 31.53 сая тонн цагаан будаа хураасан бол энэ жил 30.9 сая тонн болж буурчээ. Тэгвэл тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч “Залуучууд илүү сайн цалин авахын тулд хотод очиж үйлдвэрт ажилладаг болсон учраас маш олон цагаан будааны ферм ажиллах хүчний хомсдолтой байгаа. Тиймээс зарим фермэрүүд том тариалангийн талбайтай ч, хүн хүчээр дутагдаж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.