Йорданы гүнж Газын зурваст очлоо
Анд нөхдийн мэдээ
2023-12-15
Йорданы Зэвсэгт хүчнээс өчигдөр тус улсын хаан II Абдуллагийн охин Салма гүнж Газын зурваст очсоныг мэдээллээ. Тэрбээр Газын зурвасын эмнэлэгт эрүүл мэндийн тусламж агаарын хөлгөөр хүргэхэд хамт оролцсон байна. Өчигдөр орой хүргэсэн энэ тусламж нь Йорданы хээрийн эмнэлгээс нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламжийн бүтээгдэхүүнийг Газад хүргэсэн тав дахь тохиолдол болов. Үүнээс өмнө Газын зурвасын анхны хээрийн эмнэлэгт дөрвөн удаагийн тусламж агаараар аваачиж өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.