“Х” энэ сард 10 сая шинэ хэрэглэгчтэй болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-15
Өнгөрөгч зургаадугаар сард "Twitter" буюу “X” компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан Линда Яккарино энэ сарын эхний долоо хоногт гэхэд л платформдоо 10 сая шинэ хэрэглэгчтэй болсноо зарлалаа. Тэрбээр “NBCUniversal” корпорацийн зар сурталчилгаа, борлуулалтын салбарыг удирдаж байсан бөгөөд Илон Маскийн компани томоохон зар сурталчилгааны хамтрагчдаа алдаж байх үед “X“ компанид ажилд орсон юм. Гэхдээ өнгөрөгч сард “Apple”, “Disney”, IBM, “Lions Gate Entertainment” зэрэг томоохон компаниуд И.Маскийн жүүдийн эсрэг үзлийн улмаас “X” платформыг орхиод байна. Харин нийт хэрэглэгчийнх нь тоо 570 сая сая орчим болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.