115 настай эмэгтэй Японы хамгийн өндөр настай хүн болов
Анд нөхдийн мэдээ
2023-12-14
Японы хамгийн өндөр настай иргэн Фүса Тацүми өнгөрөгч мягмар гарагт өөд болсон тул 115 настай Томико Итоока тус улсын хамгийн өндөр настан боллоо. Тэрбээр 1908 оны тавдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд оюутан ахуйдаа гар бөмбөг тоглодог нэгэн байжээ. Т.Итоока 2019 оноос хойш “Ашияа” сувиллын газарт амьдарч буй бөгөөд саяхныг хүртэл бие даан алхаж чаддаг байсан аж. Сувиллын газрын ажилчид түүнийг амттанд дуртай, хамгийн уух дуртай ундаа нь “Calpis” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.