images

Японы ажилчдын 57 хувь нь шинэ жилийн үдэшлэгт оролцохыг хүсэхгүй байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-14


   Японы ажил хийдэг насанд хүрэгчдийн дунд ажлын хамт олны шинэ жилийн үдэшлэгийн талаар судалгаа явуулжээ. Үр дүнд нь ажилчдын 57.4 хувь нь хамт олонтойгоо шинэ жилийн үдэшлэгт оролцохыг хүсэхгүй байгааг тогтоосон байна. Тус судалгаанд 20-50 настай 559 хүн хамрагдахад бүх насны ангилалд үдэшлэгт оролцох хүсэлгүй байгаа хүмүүсийн хувь 50-иас дээш байжээ. Тэр дундаа 30-40 насныхны 63 хувь ийм арга хэмжээнд оролцох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. Харин нийт судалгаанд хамрагдагсдын 42.6 хувь нь үдэшлэгт оролцоно гэдэг хариу өгчээ. Тэгвэл шинэ жилийн баярт оролцохгүй гэсэн 320 хүн шалтгаанаа "Хэрэгцээгүй", "Нийгмийн харилцаанд орохоос ядарч байна", "Хувийн амьдралаа илүүд үзэж байна", "Зарлага ихтэй" гэж тайлбарласан аж. Харин хамт олны шинэ жилийн үдэшлэг ямар байвал зохимжтойг асуухад 62.1 хувь нь “Ийм хэрэгцээгүй зүйлийн тухай бодох ч хэрэггүй” гэж хариулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.