АНУ: Олон улсын сансрын станц руу явах гурав дахь багийн гишүүд тодорлоо
Анд нөхдийн мэдээ
2023-12-14
НАСА, “Axiom Space”, “SpaceX” компаниудтай хамтран ирэх оны нэгдүгээр сард “Axiom Mission 3” буюу хувийн компанийн гурав дахь сансрын нисгэгчдийн багийг Олон улсын сансрын станц руу илгээхээр боллоо. Багийн бүрэлдэхүүнд Турк, Итали, Швед, АНУ-ын сансрын нисгэгчид болох Алпэр Гэзэравчи, Уалтэр Вилладэй, Маркус Уандт, Лопэз-Алэгриа нар багтжээ. Тэд НАСА-гийн Флорида дахь Кеннэдийн сансрын төвөөс “SpaceX” компанийн “Dragon” сансрын хөлгөөр хөөрнө. Тэд 14 хоног Олон улсын сансрын станцад ажиллаж бичил таталцлын орчинд 30 гаруй судалгааны туршилт хийх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.