images

Хуурай аргаар барзгар хавтан ашиглан явган хүний зам тавьж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-14


   Өвлийн улиралд нийслэлд евро стандартын дагуу цемент, шохой ашиглахгүйгээр хуурай аргаар явган хүний зам тавихад технологийн горим алдахгүйн тулд зөөврийн хүлэмж, халаагч ашиглаж байна. Тодруулбал, 32-ын тойргоос Хүнсний IY дэлгүүрийн уулзвар хүртэл тавьж буй 1.2 км урт, гурван метр өргөн явган хүний замыг хийхэд энэ аргыг ашиглаж байгаа юм. Тус замыг аравдугаар сараас тавьж эхэлсэн бөгөөд байгалийн чулуугаар хийсэн хальтардаггүй барзгар чулуун хавтан ашиглаж байна. Мөн гэрэлтүүлгийг нь давхар хийж буй юм. Энэ туршилт амжилттай болбол ирэх жилээс улирал харгалзахгүй зам тохижуулах ажлыг хийнэ. Учир нь, хүйтний улирал эхлэхэд манай улсад бүтээн байгуулалтын ажил зогсдог асуудлыг энэ аргаар шийдэх гэж байгаагаас гадна хуурай аргаар тавьсан явган хүний зам хагарч цуурдаггүй ажээ. Улаанбаатар хотод өнгөрсөн оноос хойш 100 мянга орчим м.кв явган хүний замыг өргөтгөж, шинэчилжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.