Буриадын агаарын тээврийн компани Улаанбаатар луу нислэг үйлдэнэ
Чихэнд чимэгтэй
2023-12-14
Буриадын нийслэл Улаан-Үд хотоос манай улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд агаарын тээврийн үйлчилгээг сэргээхээр болжээ. 2022 оны зун коронавирусын цар тахлын улмаас тус чиглэлд агаарын тээврийн нислэгийг түр завсарласны дараа Монголын "Хүннү Эйр" компани нислэг үйлдэж байгаад эрэлт хомс, тасалбарын борлуулалт бага байснаас үүдэн есдүгээр сард нислэгээ зогсоосон байна. Тэгвэл Улаан-Үд хотын “Байкал” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Дмитрий Гармаев саяхан "Улаанбаатар нь Оросын хувьд зүүн зангилаа цэг болж, шууд нислэг хийх боломжгүй Өмнөд Солонгос, Япон, Тайланд зэрэг олон чиглэлд нисэх боломжийг олгож байна" хэмээн мэдэгдсэн бөгөөд Буриадын "IR Aero" агаарын тээврийн компани тус чиглэлд ирэх оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ням гараг бүр нислэг үйлдэх гэнэ. Ингэснээр Улаан-Үдээс Улаанбаатар хот руу нэг цагийн дотор CRJ-200 онгоцоор зорчиж, нэг талын тийзний үнэ 9955 рублиэс эхлэх ажээ. Түүнчлэн нэгдүгээр сараас Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэн тус чиглэлд 50 зорчигчийн суудалтай CRJ-200 онгоцоор долоо хоногт дөрвөн удаа нисэх гэнэ. Тийзний үнэ нэг талдаа мөн 9955 рубль байна.
Эх сурвалж: МNB
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.