images

ӨАБНУ хоёр дахь цөмийн цахилгаан станцаа барьж эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-14


  ӨАБНУ-ын Засгийн газар 2500 мВт-ын чадалтай атомын цахилгаан станц шинээр барьж эхэллээ. Тус улс одоогоор “Koeberg” хэмээх ганц цөмийн цахилгаан станцтай бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусах дөхөж байгаа тул түүнийг өргөтгөх, нэмэлтээр жижиг станц байгуулах шаардлагатай байгаа ажээ. Тэгвэл энэ нэмэлт цахилгаан станц нь 2033 онд ашиглалтад орно гэнэ. Ингэснээр эрчим хүчний аюулгүй, бие даасан байдлаа хангаж чадна гэж тус улс үзэж байгаа юм. Энэ тухай тус улсын Эрчим хүчний сайд К.Рамокгопа “Бид цөмийн цахилгаан станц хямд, аюулгүй, хамгийн боломжтой нь гэдгийг мэддэг. Тиймээс бид энэ замаар явах хэрэгтэй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.