images

"Эргэж ирэхгүй намар" “Хархорум” кино наадмын шилдгээр шалгарав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-14


   “Хархорум" олон улсын кино наадам Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Анх удаагаа зохион байгуулагдаж буй тус наадмын уралдаант хэсэгт “Хүний эрх 75” сэдвийн дор 9 орны 14 кино өрсөлдөж “Шилдэг уран сайхны кино”, “Шилдэг баримтат кино”, “Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал”-д гурван уран бүтээл шалгарчээ. Тухайлбал, Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны киногоор "Эргэж ирэхгүй намар" МУСК, Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээлээр Францын "Амьтдын ертөнц" кино, Шилдэг баримтат киноор АНУ-ын "Шилжилт" кино тус тус шалгарав. Наадмын хүрээнд олон улсын кино наадмууд болон Оскарын шагналт найруулагчдын бүтээлүүд багтсан бөгөөд энэ дашрамд 15 улсын 22 уран сайхны кино болон баримтат киног үзэгч олонд толилуулсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.