images

Монгол улс гадаадын жуулчдад НӨАТ олгодог болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-14


   Монгол улсад нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ гагцхүү дотоодын ААН, компаниудад хамаардаг байсан. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол улсад аяллаар ирсэн гадаадын жуулчдад НӨАТ олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сангийн сайд С.Жавхлангийн олон нийтэд өгсөн мэдээллээр “2023 оны тавдугаар сард батлагдсан Аялал жуулчлалын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу НӨАТ-ын тухай хуульд ч өөрчлөлт орсон. Монгол улсын нутаг дэвсгэрт жуулчдын худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох заалттай холбогдох журмыг өнөөдөр баталж байна. Онцгой албан татвар төлдөг эм, эмийн бүтээгдэхүүн, архи ундаа, НӨАТ-аас чөлөөлөгдсөнөөс бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүн энэ буцаан олголтод хамрагдана. Ингэхдээ 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татварын буцаан олголтод хамрагдах дэлгүүрүүдийг бүртгэж, татваргүй барааны дэлгүүрийн эрхийг авах шаардлагатай” гэжээ. Дэлхий дээр НӨАТ-ын системтэй 160 гаруй улс байдгаас жуулчдад НӨАТ-ыг буцаан олгодог 72 улс байдаг байна. Тэгвэл манай улс мөн энэ эгнээнд нэгдэн бүс нутгийн аялал жуулчлалын салбарт өрсөлдөх чадвараа тодорхой хэмжээгээр ахиулсан арга хэмжээ нь энэ боллоо. Энэ хэмжээ нь мөн жуулчдын худалдан авалтыг дэмжих, ялангуяа манай улсын брэнд бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуултад сайнаар нөлөөлөх боломжтой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.