images

Х.Цагаанбаатарын шавь нар Өмнөд Солонгост түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-14


   Жүдо бөхийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ оны нэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ий үеэр албан ёсоор зодог тайлсан билээ. Тэрбээр 2015 оноос Монголын жүдо бөхийн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд өсвөр үе, залуу бөхчүүдийг олон улсын тэмцээнд дасгалжуулан оролцуулж байгаа юм. Үүний нэг хэсэг буюу энэ сарын 10-15-ны хооронд Өмнөд Солонгосын Чэжү хотноо болж буй өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнээс харж болно. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас 26 багийн 1734 хүүхэд өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний гурав дахь өдрийн байдлаар Монголын өсвөрийн бага тамирчид жингийн хязгааргүй багийн төрөлд аваргаар тодорч, цом хүртжээ. Мөн тэрбээр өөрөө эрэгтэй шилдэг дасгалжуулагчаар шалгарсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.