Нидерландын ASML компани “Samsung Electronics” компанид хөрөнгө оруулав
Анд нөхдийн мэдээ
2023-12-14
Хагас дамжуулагч үйлдвэрлэгч Нидерландын ASML компани “Samsung Electronics” компанид нэг тэрбум вон буюу 760 сая долларын хөрөнгө оруулж, хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагчийн үйлдвэр Өмнөд Солонгост хамтран барихаар боллоо. Уг мэдэгдлийг Ерөнхийлөгч Юн Сок Ёль Нидерланд улсад дөрвөн өдрийн айлчлал хийх үеэрээ хийжээ. Мөн тэрбээр тус компанийн төв оффис, үйлдвэрээр зочилсон байна. ASML нь хэт ягаан туяаны хэвлэгч машин үйлдвэрлэдэг дэлхийн цор ганц үйлдвэр бөгөөд тус машиныг хамгийн ахисан түвшний чип үйлдвэрлэхэд ашигладаг. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн “iPhone” гар утасны чипийг үйлдвэрлэдэг Тайваний TSMC компани уг техникийг ашигладаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.