images

Ж.Энхбаяр Туркийн ерөнхийлөгчтэй уулзжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-13


   Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг Анкара хотноо хүлээн авч уулзсан талаар “Анадолу” агентлаг мэдээллээ. Ж.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолугийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Ж.Энхбаяр энэ үеэрээ Р.Эрдоганд бараалхаж ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилсан байна. Мөн хоёр орны найрамдалт харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болгон өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин С.Хажымүфтүолутай хоёр улсын аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар харилцан санал солилцсон аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.